Дотоод аудит (Эрсдлийн удирдлага)

1.  Удирдлагын түвшний хяналт

Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр удирдлагыг хангах зорилго бүхий үйл явц юм.
Тус хяналт нь аж ахуйн нэгж, байгууллагын салбар нэгжийн удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох асуудалд шинжилгээ хийх, ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар тайлбар гаргуулан, зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан  зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга зүйн зөвлөмжийг удирдлагад санал болгох үйлчилгээ юм.

2.  Үйл ажиллагааны мониторинг

Мониторинг гэдэг нь  “урьдаас сануулах, сэрэмжлүүлэх” гэсэн утгатай үг юм. 
Аливаа бизнесийн үйл ажиллагаанд мониторингын аргыг (урьдчилан сэргийлэх, сануулах) ашиглан үйл ажиллагааг хянах, ажиглах,  таамаглалын үнэлэлт өгөх, зөвлөмж боловсоруулах үндсэн мэдээлэлийг бүрдүүлдэг.
Мониторингийн судалгаа нь үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтүүдийн шинж чанар, чиг хандлагыг шуурхай үнэлэх, түүнд тохирсон  удирдлагын шийдвэр гаргах, судлаж буй объектын  хөгжлийн загварыг боловсоруулах, таамаглал дэвшүүлэх боломж олгодог давуу талтай.


3.  Санхүүгийн мэдээллийн хадгалалт, хамгаалалт

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.5 дах заалт  “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.6 дах заалт “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7 дах заалт “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэснийг  тус тус дагаж мөрдөж ажиллана гэж хуульчилсан байдаг.
Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, удирдлагын тайлан мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.
Иймээс тухайн байгууллагын зөв шийвдэр гаргалт, хөрөнгө оруулалтын үр ашигт байдлын үндэс нь тус байгууллагын санхүүгийн мэдээллийн дата файлууд болон цаасан хэлбэрээр хадгалан архивлах баримтууд байдаг.
Дээрх үйлчилгээний хүрээнд эдгээр мэдээллийг аюулгүй байдал, нууцлал, хадгалалт хамгаалалтын талаарх арга зүйг үйл ажиллагааны нэгж бүр дээр оновчтой хэрэгжүүлэх үйл явцыг богино хугацааны төсөл  хэлбэрээр хэрэгжүүлэхэд төлөвшүүлэхэд тулалцаа үзүүлэх


Etiam et purus ac nisl cursus elementum molestie sed sapien. Vivamus ac interdum turpis. Maecenas lacinia ligula at aliquet lobortis. Aenean at risus a sem luctus luctus nec id purus. Nulla dignissim nibh non felis consequat, eu consequat orci ultricies.