Мэргэжлийн сургалт

1. Татварын хууль тогтоомж

Монголын татварын албанд 10-15 жил ажилласан туршлагатай татварын зөвлөхүүд дараах хуулиудаар сургалт зохион байгуулна
  • Татварын ерөнхий хууль 
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон 
  • Бусад татварын хуулиуд, холбогдох дүрэм журмууд
 

2. Татварын бүртгэл

Татварын бүртгэлийн хичээл дараах асуудлуудыг хамарна
  • Тухайн ажил гүйлгээний холбогдох татварын тооцооллыг хийж бүртгэх
  • Тайлант үеийн татварын зардлыг тооцож бүртгэх, Санхүү болон татварын тайлангийн зөрүүг тодорхойлж, түр байнгийн зөрүүг ангилах
  • Тайлангийн өдрөөрх хойшлогдсон татварын хөрөнгө, өглөгийг тооцоолж бүртгэх
  • Татварын өглөг, татвар төлөлтийг бүртгэх
  • Бусад татварын зардал, тооцооллыг бүртгэх
 

3. Олон улсын татвар

Олон улсын татварын хичээл дараах асуудлыг хамарна
  • Суутган татвар, түүнийг хэрхэн юунд ногдуулах 
  • НӨАТ-ыг хэрхэн суутган тооцох 
  • Гадаад улсад төлсөн татвараа хэрхэн хөнгөлөх, гэрээ, холбогдох баримт бичгийн бүрдэл дээр юу анхаарах
  • Давхар татварын гэрээ, түүний үндсэн агуулга, уг гэрээний дагуу татвараас хэрхэн хөнгөлөгдөх
 

4. Мэдээлэл программ хангамж

Мэдээлэл технологи өндөр хөгжсөн өнөө үед Санхүүгийн программ хангамж ашиглах нь байгууллагын нэн тэргүүнд хэрэгжүүлэх зүйл болж байна. НББ-ийн программ хэрэглэснээр байгууллагын бүртгэл, мэдээлэл боловсруулалт, ашиглалтын үйл ажиллагаанд ихээхэн ахиц гарах ба удирдлага цаг алдалгүй үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, аливаа шийдвэрийг гаргах ач холбогдолтой. Бид шаардлага хангасан, холбогдох байгууллагын зөвшөөрөл бүхий программ хангамж ашиглан нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулж, татвар санхүүгийн тайлан гаргахад нь зөвлөө өгч ажиллана.
 

5. Олон улсын стандарт

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Стандартын практик хэрэглээ, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд бидэнд мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө, сургалт зайлшгүй хэрэгтэй болдог. Бид дараах сургалтыг явуулна. Үүнд:
  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, түүний хэрэглээ, тайлагнал;
  • Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, түүний хэрэглээ, тайлагнал;
  • Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт

Etiam et purus ac nisl cursus elementum molestie sed sapien. Vivamus ac interdum turpis. Maecenas lacinia ligula at aliquet lobortis. Aenean at risus a sem luctus luctus nec id purus. Nulla dignissim nibh non felis consequat, eu consequat orci ultricies.