ОРОН НУТАГТ

Төөгийтакс ТМЗ ХХК-ий Баянхонгор аймаг дахь салбар орон нутагтаа татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалт зохион байгууллаа. Сургалтанд ТМЗН-ийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, ТМЗН-ийн тамгийн газрын дарга Г. Хишигзул, Монгол Такс ТМЗ ХХК-ий гүйцэтгэх захирал З.Оюунчимэг нар хүрэлцэн ирж Татварын онол, бүртгэл, СТОУС, Хууль эрх зүй гэсэн сэдвээр суралцагчдад хичээл заасан бөгөөд тус сургалтанд 14 суралцагч хамрагдсан. 2018 оны 5-р сарын 16-18 өдрүүдэд ТМЗН-ийн гүйцэтгэх захирал Ц.Болормаа ирж суралцагчдаас татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалт авсан.

Баянхонгор аймаг дахь Төөгийтакс ТМЗ ХХК-ий салбар нь энэ удаад "Санхүүгийн тайлан гар аргаар гаргах" сэдэвт сургалтыг 2018 оны 5 сарын 28-наас эхлэх зохион байгуулах гэж байна. Сургалтын хугацаа 10 хоног үргэлжлэх бөгөөд эхний 5 хоногт санхүүгийн бүртгэл хичээл орох ба сүүлийн 5 хоногт практикт суурилсан хичээл орно.

Мөн шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүү, татварын зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.

Бусад мэдээлэл

Та сургалтын төлбөрийн чөлөөлөлт эдлэж байгаа бол дараах материалыг бүрдүүлнэ

1. Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ Баянхонгор аймагт нэвтэрлээ

Иргэд олон нийтэд татварын зөвлөх үйлчилгээ хүргэдэг "Төөгийтакс" ТМЗ ХХК-ийн салбар  Баянхонгор аймагт албан ёсны нээлтээ хийлээ. Тус

“Төөгий такс” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ нээлтээ хийлээ

“Үндэсний шилдэг боловсон хүчнээс, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий зөвлөхүүдийг нэгтгэн”  - ҮЙЛЧИЛГЭЭ - хүсэгч хэн бүхэнд “Татварын