“Төөгий такс” татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ нээлтээ хийлээ

“Үндэсний шилдэг боловсон хүчнээс, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий зөвлөхүүдийг нэгтгэн”  - ҮЙЛЧИЛГЭЭ - хүсэгч хэн бүхэнд “Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд”-ийн хувьд хүртээмжтэй, тэгш шударга, үр ашигтай байх зарчмын дор үйлчилгээг үзүүлэх уриатай ажилладаг “Төөгийтакс ТМЗ" ХХК-ийн Дархан-уул аймаг дахь салбар өнөөдөр /2018.02.02/ нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

“Төөгийтакс ТМЗ" ХХК нь татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн чиглэлээр 10-25 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олон юм.

Тус байгууллага нь үйлчлүүлэгчиддээ татвар, нягтлан бодох бүртгэл, түүнтэй холбоотой үүссэн аливаа хууль зүйн асуудалд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдлийг эрэлхийлдэг. Түүнчлэн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагад үйлчлүүлэгчээ төлөөлөх зэргээр хамтран ажиллах юм.

Бизнесээ эрсдэлээс хамгаалж, салбартаа манлайлагч байхыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж бүр Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авдаг цаг үед бид амьдарч  байна. Үүний адилаар хөгжиж, дэвжих хүсэлтэй байгууллага бүрийн өмнө “Төөгийтакс ТМЗ" ХХК-ийн үүд хаалга үргэлж нээлттэй нээлттэй байх болно. 

Эх сурвалж: http://darkhan-uul.khural.mn/n/3xyon

Бусад мэдээлэл

Та сургалтын төлбөрийн чөлөөлөлт эдлэж байгаа бол дараах материалыг бүрдүүлнэ

1. Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ Баянхонгор аймагт нэвтэрлээ

Иргэд олон нийтэд татварын зөвлөх үйлчилгээ хүргэдэг "Төөгийтакс" ТМЗ ХХК-ийн салбар  Баянхонгор аймагт албан ёсны нээлтээ хийлээ. Тус

ОРОН НУТАГТ

Төөгийтакс ТМЗ ХХК-ий Баянхонгор аймаг дахь салбар орон нутагтаа татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох сургалт зохион байгууллаа. Сургалтанд