Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

1. ТАТВАРЫН ТООЦООЛОЛ ХИЙХ, ТАЙЛАН БЭЛТГЭХ, ТАЙЛАГНАХ

Бид татвар төлөгчийн өмнөөс татварын тооцооллыг хийж, Санхүү болон татварын тайлангийн зөрүүг тодорхойлж, татварын зардлыг тооцоолж, эрсдлийг тодорхойлж өгнө. Мөн бүх төрлийн татварын тайланг бэлдэж өгөх ба шаардлагатай бол өмнөх тайлант үеийн татварын тооцоолол, тайлагналыг хянаж, залруулга хийж зөвлөгөө өгнө. Мөн татвар төлөгчийг төлөөлөн тайлан шивэх, илгээх, тушаах үйлчилгээг үзүүлнэ.
 

2. ТАТВАРЫН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

Манай мэргэшсэн зөвлөхүүд таньд тулгарч байгаа татварын холбогдол бүхий хүндрэлтэй асуудлын хүрээнд зөвлөгөө өгч, хуулийн дагуу үр дүнтэй шийдвэрлэхүйц боломжит хувилбаруудыг дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж, онол практикийн түвшинд санал дүгнэлт гаргадаг. Мөн тухайлсан ажил гүйлгээ, шинээр нэвтрүүлж буй бизнесийн үйл ажиллагааны татварын эрсдлийг тодорхойлох зөвлөгөө өгнө.
 

3. ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛД ТӨЛӨӨЛӨХ

Татварын албаны аливаа шийдвэрийг татвар төлөгч зөвшөөрөхгүй тохиолдолд Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах  эрхтэй. Зөвлөл маргааныг хэлэлцээд, акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Үүнд бид үйлчлүүлэгчдийн өмнөөс маргаан таслах зөвлөлд оролцож, зохих тайлбарыг өгч, ашигтай шийдвэр гаргахад туслан ажиллана.
 

4. ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД төлөөлөх

Татвар төлөгч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа харилцаанд бид таныг төлөөлөн оролцож мэргэжлийн тайлбар мэтгэлцээн хийж, ашигтай шийдвэр гаргахад туслан ажиллана.
 

5. ТАТВАРЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ,

Аливаа байгууллагын удирдлагын үндсэн нэг төрөл нь эрсдэлийн удирдлага юм. Эрсдэл нь тухайн байгууллагын онцлог зорилго, зорилтуудыг хангахад учирч болох (саад тотгор, эсхүл илүү боломж буюу ердийн үйл ажиллагааг савлуулахад хүргэдэг хэвийн бус хохирол, үр дагавар) нөлөөлөл гэж ойлгож болно. Татварын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр болзошгүй татварын эрсдлийн нөлөөллийг таньж, хэмжиж, түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвлөнө.
 

6. ТАТВАРЫН ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

Татварын төлөвлөлт нь хуулийн хүрээний боломжит аргуудыг ашиглан төлөх татвараа бууруулж, татвараас зайлсхийх арга замыг удирдах урлаг юм. Тэрчлэн бизнесийн байгууллага аливаа үйл ажиллагааг төлөвлөхдөө татварын нөлөөллийг зайлшгүй тооцоолох шаардлагатай. Хэрхэн хуулийн хүрээнд татварын төлөвлөлт хийж, татварын зардлаа бууруулах, ирээдүйд гарч болзошгүй татварын эрсдлээс сэргийлэхэд бид зөвлөх болно. 
 

7. ТАТВАРЫН ОРЧНЫ СУДАЛГАА

Томоохон цар хүрээтэй, урт хугацаанд үргэлжлэхээр төлөвлөж буй бизнесийн тухайд татварын орчин тогтвортой байх нь чухал хүчин зүйлийн нэг байдаг. Ойрын хугацааны  татварын орчны төлвийг бизнесийн шийдвэр гаргах, үйл ажиллагаагаа төлөвлөхдөө хэрхэн авч үзэхийг бид зөвлөх болно. 
 

8. ОЛОН УЛСЫН ТАТВАР

Олон улсын худалдаа бизнесийн үйл ажиллагаа өргөжиж, дэлхий хавтгай болж байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжүүд гадаадын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах нь нэмэгдэж байна. Монгол улсын татварын багц хуулийн дагуу суутган татвар, НӨАТ-ыг хэрхэн суутган тооцох, гадаад улсад төлсөн татвараа хэрхэн хөнгөлөх, гэрээ, холбогдох баримт бичгийн бүрдэл дээр юу анхаарах талаар зөвлөгөө өгнө. Мөн Засгийн газар хоорондын албан татвар давхардуулан догдуулахгүй байх гэрээний дагуу татвараас хэрхэн хөнгөлөгдөж болох, хэрхэн татварын зардлаа бууруулах, болзошгүй татварын эрсдэл байгаа эсэх талаар зөвлөнө.

Etiam et purus ac nisl cursus elementum molestie sed sapien. Vivamus ac interdum turpis. Maecenas lacinia ligula at aliquet lobortis. Aenean at risus a sem luctus luctus nec id purus. Nulla dignissim nibh non felis consequat, eu consequat orci ultricies.