Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

1. Санхүүгийн тайлан бэлтгэх, тайлагнах, зөвлөх

НББОУСтандарт , хууль, дүрэм, журмын дагуу ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх,  тохиргоо бичилт хийх,  өглөг авлагын журнал, бараа материал, хөрөнгийн хөдлөлийн тайлан, ерөнхий дэвтэр, ажлын хүснэгт болон санхүүгийн тайлангууд, тодруулгуудыг бэлтгэж тайлагнана. Хөрөнгө оруулагчдыг шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангах болон анхан шатны баримт бүрдүүлэлт, түүний хөтлөлтөнд заавар зөвлөгөө өгнө.
 

2. Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийн шийдэлд зөвлөх

Олон улсын стандартад нийцсэн, Сангийн яамнаас зөвшөөрөгдсөн тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээнээс шалтгаалсан бүртгэлийн программ хангамжийг сонгож хэрэглэхэд зөвлөгөө өгнө.
 

3. Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах, зөвлөх

Санхүүгийн тайлан бэлтгэхэд баримтлах НББ-н зарчим, бодлогуудыг тодорхойлох, үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, НББ-г хөтлөхөд мөрдөхөд хэрэглэгдэх НББ-н бодлогын баримт бичигийг боловсруулж, зөвлөгөө өгнө.
 

4. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөгөө өгөх

НББОУСтандарт нь ажил гүйлгээ, үйл явдлыг тайланд гаргаж илэрхийлэх талаар хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны заавар бөгөөд аж ахуйн нэгж нь уг стандартын дагуу НББ-ийг хөтлөх үүрэгтэй. Иймд НББОУС-г танин мэдэх, хэрэглэх зайлшгүй шаардлага гардаг. НББОУС-н тухай ойлголт болон түүний өөрчлөлт, шинэчлэлтийн талаар заавар зөвлөгөө өгнө.
 

5.Бүтээгдэхүүний өртөг зардал тооцох

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг  дараахь 3 үе шатаар хуримтлуулан бүртгэнэ.
1. Өртгийг хуримтлуулах    

  •   Ажлын захиалгын арга
  •   Үйлдвэрлэлийн үе шатны
  •   Кэйзэн, зорилтот, үйлдэлд суурилсан 

2. Зардлыг ногдуулах

  •   Зардлыг гүйцэтгэлээр 
  •   Холимог зардлаар
  •   Зардлыг стандартаар

3. Өртөг тооцох аргууд

  •   Бүрэн шингээлтийн
  •   Шууд зардлын

6. Зардлын бүртгэлийн удирдлагаар хангах

Байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих үндсэн мэдээлэл нь өртгийн мэдээлэл юм. Өртгийн мэдээллийг хэрхэн боловсруулсан гэдгээс хамааран бизнесийн өрсөлдөөнд давуу байдлыг олох гол түлхүүр болдог. Иймээс өртөг тооцох арга хандлага болон түүнийг төсөвлөж, хянах мөн удирдах арга, аргачлалыг  тодорхойлох нь зардлын бүртгэлийн удирдлагын зорилго мөн. Зардлын бүртгэлийн тусламжтайгаар удирдлагын бүртгэлийн дараах мэдээллийг тодорхойлно. Үүнд:  

  1. Ү.а-ны богино хугацааны төлөвлөгөө буюу төсөв зохиоход ашиглах норм, норматив, бусад материалыг бэлтгэх

  2.  Худалдан авсан БМ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний нэгжийн өртгийг тодорхойлох

  3. Зардлыг зардлын объектоор нь хуримтлуулан бүртгэж, гүйцэтгэлд хяналт тавих

  4. Зардлын гүйцэтгэлийг төсөвтэй нь зэрэгцүүлэх замаар хэлбэлзлийн шинжилгээ хийх

  5. Зардлын хэлбэлзлийн шалтгаанаас үндэслэн удирдлагын шийдвэр гаргах

  6. Зардлын үзүүлэлтүүдийг орлого, үр дүнгийн үзүүлэлттэй харьцуулах замаар удирдлагын шийдвэр гаргах

7.  Удирдлагын шийдвэрт зориулсан шинжилгээ боловсруулах

Бизнесийн байгууллагын гол зорилго нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож ашиг олох явдал мөн. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хэмжээ, хэмжээ, орлого, зардлын хоорондын уялдаа,нөөц баялгийн зөв зохистой зарцуулалт, зэргийг хянаж,  тухай бүрд тохирсон арга хэмжээг авч шийдвэр гаргалтыг хийнэ. 

8. Санхүүгийн үйл ажиллагааны цогц шинжилгээ хийх

Санхүүгийн үйл ажиллагааны цогц шинжилгээнд дараахь харьцаануудыг тооцож үзнэ. Үүнд:

  •   Хөрвөх чадварын харьцаа (Ажлын цэвэр капитал, Эргэлтийн харьцаа, Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа)
  •   Үйл ажиллагааны харьцаа (БМате.эргэц, Авлага цуглуулах дундаж хугацаа, Төлбөр төлөх дундаж хугацаа, ҮХ-ийн эргэц, Нийт хөрөнгийн эргэц)
  •   Өрийн харьцаа (Өрийн харьцаа, Өр болон эзэмшигчдийн харьцаа, Өр төлбөрөө төлөх чадвар, Хүү төлөх чавдарын харьцаа, Тогтмол төлбөр төлөх чадварын харьцаа)
  •   Ашигт ажиллагааны харьцаа  (Нийт ахиуц ашиг, үйл ажиллагааны, цэвэр ашгийн ахиуц, нийт хөрөнгийн өгөөж, Эзэмшигчдийн өмчийн өгөөж, нэгж хувьцаанд ногдох ашиг, Үнэ ашгийн харьцаа )
  •   Зах зээлийн харьцаа

9. Аутсорсинг

Байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг бөгөөд өөрийнхөө үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудыг бага зардлаар түргэн хугацаанд чанартай хийж чадах гадны мэргэшсэн байгууллага, хувь хүнийг хөлсөөр гэрээлэн ажиллуулдаг.

  •   Аутсорсингийн давуу талууд:
  •   Зардал хэмнэгдэнэ
  •   Байгууллага өөрийн үндсэн чиг үүрэгтээ анхаарлаа бүрэн хандуулах боломжтой болно
  •   Ажилчид туршлага, шинэ мэдээлэл олж авна
  •   Эрсдлийг шилжүүлн

 


Etiam et purus ac nisl cursus elementum molestie sed sapien. Vivamus ac interdum turpis. Maecenas lacinia ligula at aliquet lobortis. Aenean at risus a sem luctus luctus nec id purus. Nulla dignissim nibh non felis consequat, eu consequat orci ultricies.